Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу Говь-Алтай аймгийн хэмжээнд гарч буй замын ослын тоо, хохирлыг бууруулах, иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор "Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье" нэгдсэн арга хэмжээний удирдамжийг аймгийн Цагдаагийн газартай хамтран боловсруулж, Аймгийн Засаг даргаар батлуулан Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Эрүүл мэндийн газар, орон нутгийн хэвлэл мэдээллийн багууллагуудтай хамтран 2016 оны 08 дугаар сарын 10-31-ний хооронд зохион байгууллаа.

Дээрх арга хэмжээний хүрээнд авто тээврийн үндэсний төв болон аймгийн зүүн талын тээврийн хэрэгсэл дамжин өнгөрөх "Пост"-оор зорчиж буй жолооч, иргэдэд Онцгой байдлын газраас 2016 онд тохиолдсон зам тээврийн ослын талаар мэдээлэл хийн зөвлөгөө өгч 2250 ширхэг "Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье" зөвлөмжийг нийт 2241 иргэнд хүргэж ажиллалаа. Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулалтын хугацаанд эргүүлийг 21 удаа хийж, 54 албан хаагч эргүүлээр ажиллаж, 21 нэгж техник хэрэгсэл хамрагдлаа.