Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Гол усны ослоос урьдчилан сэргийлэх” ажлыг зохион байгуулах удирдамжийн дагуу дүүргийн Засаг даргын хөрөнгөөс 125,000 төгрөгийг шийдвэрлүүлэн усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, тараах материал 500 ширхэгийг  хэвлүүлэн,  Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран урьдчилан сэргийлэх 2 ширхэг самбарыг 4, 11 дүгээр хорооны хэсэгт  байршуулан ажиллаж нэгдсэн дүнгээр  2016 оны 08 дугаар сарын 05-ний өдрөөс 08 дугаар сарын 26-ний өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн 11-р хороо Маршалын гүүрнээс 4-р хороо Яармагийн гүүр хүртэл Туул голын 8 цэгт хөдөлгөөнт ухуулга сурталчилгаа хийж голын эргээр амралт зугаалгаар болон зорчиж явсан 1441 том хүн  60 хүүхэд нийт  1501 хүнд заавар зөвлөгөө өгч давхардсан тоогоор нийт 465 алба хаагч 1 техниктэйгээр зохион байгуулсан байна. Энэ хугацаанд голын усанд хүн осолдсон тохиолдол  гараагүй байна.