2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 05.30 цагт Толгойт өртөөнөөс Улаанбаатар өртөө  хүртэл УБ-Сүхбаатар, УБ-Эрдэнэт чиглэлийн суудлын 264 дүгээр галт тэргэнд Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Улаанбаатар вагон депо, Төмөр замын Цагдаагийн хэлтсийн 11 албан хаагч, тээврийн хяналтын албатай хамтран тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх шалгалт явуулж, 1600 зорчигчдод яриа таниулга хийж, 500 ширхэг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудас тараасан.

Сас интернэйшнл ХХК-ийн “ТОСА” худалдааны төв нь нийтийн эзэмшлийн зам талбайд хууль бус наймаа болох тарваганы мах болон зөвшөөрөлгүй согтууруулах ундаа хүнсний ногоо худалдаалж иргэдийн  үйл ажиллагаанд шалгалт хийж, нийслэл дүүргийн “Хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” Засаг даргын захирамжийг танилцуулан урьдчилан сэргийлэх яриа таниулга хийсэн.

Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2016 оны 08 дугаар сарын 08-19-ны хооронд зохион байгуулласан. Монголын үндэсний олон нийтийн радио телевизээр хүн, малын гоц халдварт өвчин болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг ярилцлага өгсөн.