Үерийн аюулаас иргэдийг урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, үерийн ам далан сувгийн ойролцоо амьдарч буй айл өрхүүдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл өгөх ажил явагдлаа. Онцгой байдлын хэлтсийн Сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Сүмбэрхүү зохион байгуулж ажиллаа. Дүүргийн 7, 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үерийн аюултай бүсэд зөвшөөрөлгүй бууж суурьшсан айл өрхүүдэд аюулгүй амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх, нэн даруй нүүх талаар мэдэгдэж,  Тухайн бүс орчмын 35 айлд мэдэгдэл өгч, 65 иргэнд санамж тарааж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг түгээж ажиллаж байна.