Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамжын дагуу 2016 оны 08-р сарын 12-ний өдөр Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч Б.Сүмбэрхүү, Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Б.Мягмаржав, Гал түймэр унтраах 10 дугаар ангийн 45 алба хаагчид, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Зохион байгуулагч, Хэсгийн ахлагч, Нийтийн эргүүлүүд  нийт 64 хүний бүрэлдэхүүнтэйгээр "Гамшгаас хамгаалах, галын аюул, үер ус, хүн малын халдварт өвчин" зэргээс урьдчилан сэргийлэх  заавар зөвлөгөө өгч, үзлэг шалгалт хийж ажиллаа.   Чингэлтэй дүүргийн 14-р хорооны 185 айл өрхийн 560 хүнд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэгийн материал тарааж, 401 зөрчил илэрүүлэн, 32 зөрчлийг газар дээр нь арилгуулж, Тусгай зориулалтын машины чанга яригчаар аман ухуулага сурталчилгаа хийж  ажиллаа.