Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 6/1496 тоот үүргийн дагуу аймгийн Засаг дарга, Онцгой комиссын даргын 06 дугаар сарын 30-ны өдрийн баталсан үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, Онцгой байдлын газрын даргын 07 дугаар сарын 20-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу "Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье" нэгдсэн арга хэмжээг 07 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр Ташир сумын "Гэгээн нуур"-ын тунелийн аманд  мэдээллийн самбар байршуулах, голын эргээр амрч, зугаалж яваа иргэдэд зөвлөгөө өгч, гарын авлага материалыг тараан ажиллалаа.