2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Дэлхийн зөн ОУБ-ын  Хан-Уул орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн алба хаагчид “Өрхийн бэлэн байдал” сэдэвт    ард иргэдэд гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга ажиллагааг хорооны зохион байгуулагч, бүлгийн ахлагч нар, иргэд нийт 40 хүнд "Гамшгийн үеийн бэлэн байдал", " Эмнэлгийн анхан шатны тусламж"  үзүүлэх сэдвээр сургалт дадлага, гал унтраах болон аврах багаж хэрэгслийг ашиглах,   гал түймрийг унтраах  дадлага сургуулийг тус дүүргийн 16-р хорооний зорилтот бүлгийн “Жишиг айл”-ийг ашиглан зохион байгуулж 250 гаруй иргэдийг хамруулан урьдчилан сэргийлэх санамж материалыг тарааж аврах, гал унтраах багаж хэрэгслийг танилцуулж сургалт явуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажилласан байна.