СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Аймгийн хэмжээнд голуудын усны түвшин хоногт 3-30 орчим см-ээр эрс нэмэгдэж үерийн аюултай түвшинд хүрэх эрсдэлтэй байгаа тул дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

            Хур тунадас их орсоны улмаас, хангай нуруунаас эх авдаг голуудын усны түвшин эрс нэмэгдсэн тул Байдраг сумын Жаргалант, Галуут сумын Сүмбэр, Цагаан туруут, Үнэгт, Заг сумын Заг-Байдрагийн гол, Баацагаан сумын Хөх эрэг, Баянхонгор сумын Түй, Шаргалжуут 8-р багийн Шаргалжуут, Эрдэнэцогт сумын хангайн нурууны салбар уулсаас эх авдаг голууд үерийн түвшин давж үерлэн үерийн аюултай түвшинд хүрэх эрсдэлтэй байгаа тул малчид, ард иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлж аялал, амралт зугаалгаар явахдаа дээрх голуудын гарамаар зорчихгүй байх, бусад баталгаат зам, гүүр, гарамаар зорчих, үерийн эрсдэл бүхий орчиноос нүүж аюулгүй байдлаа хангах,  бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчимд тоглуулахгүй байж  хуулинд заасан иргэний үүрэгээ ухамсарлан аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР