Баянхонгор аймгийн хэмжээнд голуудын усны түвшин олон жилийн дунджаас Байдраг-Баянбүрд /Бууцагаан сум/, 61 см-ээр их, Заг /Заг сум/ 27 см-ээр их, Шаргалжуут /Шаргалжуут 8-р баг/ 13 см-ээр их, Цагаантуруут 32 см-ээр их, Түйн гол /Баянхонгор сум/ 11 см-ээр их, Түйн гол - /Богд сум/ 10 см-ээр бага, Шар ус /Гурванбулаг сум/ 14см-ээр их байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Хур тунадас их орсоны улмаас, хангай нуруугаас их авдаг Цагаан туруут голын усны түвшин нэмэгдэж, Байдраг-Баянбүрд /Бууцагаан сум/, Шаргалжуут –Шаргалжуут голууд үерийн түвшинг давж үерлэж байгаа тул малчид, ард иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлж бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчимд тоглуулахгүй байх, үерийн эрсдэл бүхий орчиноос нүүж аюулгүй байдлаах хангах, аялал, амралт зугаалгаар явахдаа баталгаат зам, гүүр, гарамаар зорчиж хуулинд заасан иргэний үүрэгээ ухамсарлан аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.