Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын даргын 2016 оны 6\1496 тоот үүрэг, цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 26-ны 07 цагт “Үер” дохиогоор бие бүрэлдэхүүнийг Онцгой байдлын газрын жагсаалын талбайд түргэн авч бэлтгэл бэлэн байдлыг шалгав.

Шалгалтаар бие бүрэлдэхүүнийг үерийн гамшгийн үед үүрэг гүйцэтгэх борооны цув, усны гутал, ажиллах бээлий, хүрз, шуудай зэргийг шалгаж үзсэн.