Монгол улсын Засгийн газрын 303 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсын шадар сайдын 2016 оны “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх тухай 50 дугаар тушаалын дагуу “Говийн баавгай” сэдэвт газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдал-Эрүүл мэндийн анхны тусламжийн сургалтыг Дэлхийн зөн Баянхонгор-2 Олон улсын байгууллагатай хамтран тус аймгийн Эрдэнэцогт сумын Өвгөнжаргалант зуслан дээр зохион байгууллаа.
Уг сургалтанд тус аймгийн Баянцагаан, Бууцагаан, Жинст, Богд, Баянговь, Баянлиг, Бөмбөгөр зэрэг сумдын Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид нийт 125 хүүхэд хамрагдлаа.

Сургалтанд хамрагдсан хүхдүүдээс сургалтын өмнө болон дараа нь 5 хэсэг бүхий асуумжаар судалгаа авч үр дүнг ажиглахад хүүхдүүд болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, ахуйн осол, гэмтлийн үед өөртөө бусдад гарын доорх материал ашиглан эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх талаар мэдлэг чадвар дээшилсэн нь ажиглагдаж байлаа.