Аймгийн Онцгой байдлын газраас ой хээрийн түймрийн улирал эхэлж байгаатай холбогдуулан Дархан сумын ой хээрийн түймэр унтраах мэргэжлийн ангиудын багаж техник тоног төхөөрөмж, бэлтгэл бэлэн байдлын үзлэг шалгалт хийж Онцгой байдлын газрын орлогч, Урьдчилан сэргийлэх тасгийн дарга Онцгой байдлын хошууч Б.Ганхүү бүлгэмийн гишүүдэд болзошгүй аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын үед ажиллах бэлэн байдлыг хангах талаар заавар зөвлөмж өгч үүрэгжүүллээ.