АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон Онцгой байдлын ерөнхий газраас хамтран зохион байгуулсан “Говийн чоно-2016” газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль Улаанбаатар хот болон Орхон аймагт зохион байгууласан. Энэхүү дадлага сургуульд Онцгой байдлын ерөнхий газар болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгай үүрэг харьяа бүхий яам, агентлаг мөн АНУ-ын Номхон Далайн команд, АНУ-ын Номхон Далайн арми болон хүмүүнлэгийн тусламжийн улс орнуудын багийн гишүүн байгууллагаас 100 гаруй хүн оролцсон юм.

    Тус ажлын хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын элчин сайд Женифер Зиндал Галт 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Онцгой байдлын газраар зочилон тус газрын үйл ажиллагаатай танилцан цаашдын хамтын ажиллагааны талаар санал хүсэлтээ хуваалцав.