Онцгой байдлын газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Улсын нөөцийн балбарын энгийн ажилчдын 1 өдрийн сургалтыг 06 дугаар сарын 13-ны өдөр Онцгой байдлын газрын сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалтанд Улсын нөөцийн төв цэг, Төгрөг, Баян-Уул, Эрдэнэ сумдын улсын нөөцийн цэгүүдийн  энгийн ажилчдад хууль эрх зүй, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал, үүрэг даалгавар, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан ссэргийлэх, галын аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж явууллаа.