Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 618 дугаар албан даалгаврын хүрээнд Онцгой байдлын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ӨСВӨРИЙН АВРАГЧ" тэмцээнийг зулзагын гол хүүхдийн зулангийн 4 дүгээр ээлжийн амрагч хүүхдүүдийн дунд зохион байгууллаа.

Зуслангийн амрагч хүүхдүүдийг сирень дохиогоор төв талбайд цуглуулж нээлтийн ажиллагааг хийн танхимын сургалтаар Гамшгийн тухай еранхий ойлголт, Үер усны аюулаас сэргийлэх, түүнээс хамгаалах арга зам, Эмнэлгийн анхны тусламж, Нэрвэгдэгчийг зөөвөрлөх зэрэг хичээлийг зааж танхимын хичээлийг бататган дадлага сургалтыг явууллаа.

Дадлага сургалтанд идэвхитэй оролцсон эхний 3 байр эзэлсэн багийн хүүхэд багачуудыг Соёмбо кино театрт үнэгүй кино үзэх эрхийн бичиг, Аврагч мазаалайн зөвлөмж ном, гарын авлага, плакатаар шагнаж урамшууллаа.