“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Онцгой байдлын үеийн хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хүүхдийн оролцоог хангах, тэдэнд аюулгүй амьдрах мэдлэг олгох, болзошгүй ослын үед өөртөө болон бусдад эмнэлгийн тусламж үзүүлэх анхан шатны дадлага олгох, хүүхдийн тэсвэр хатуужил, авхаалж самбааг хөгжүүлэх зорилгоор "ӨРХИЙН БЭЛЭН БАЙДАЛ" сэдэвт 3 дахь удаагийн дадлага сургуулийг Зулзагын гол хүүхдийн зуслангийн 3 дугаар ээлжийн 47 амрагч хүүхдүүдийн дунд зохион байгууллаа.

Дадлага, сургалтыг зохион байгуулсаны үр дүнд болзошгүй гамшиг ослын үед гарын доорхи материал ашиглан нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх мэдлэг дадлагатай боллоо.