Аймгийн Боловсрол соёлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулахад нөлөөлөх зорилгоор “АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААНД СУРАЛЦЪЯ!, ХЭВШҮҮЛЬЕ!, НӨЛӨӨЛЬЕ!” сэдэвт хүүхдийн гар зураг, эссэ бичлэгийн уралдааны орон нутгийн түвшинд зохион байгуулагдах 1-р үе шатыг аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулж явууллаа.