Хичээлийн танилцуулга

Зурагт хуудас буюу шошгийг тухайн химийн бодис аюултай эсэхийг таниулах үүднээс сав баглаа боодол, тоног төхөөрөмж, механизмууд, агуулах савнууд дээр нааж, сануулах дохио өгч байдаг.

Зурагт хуудас буюу шошго нь химийн аюултай бодисуудын аюул ослуудын талаар мэдээлж байдаг хамгийн чанартай хэвлэмэл хуудас юм.

Зурагт хуудсыг агуулах сав, төмөр замын механизм, шугам хоолой зэрэг техник хэрэгсэл дээр нааж, анхааруулах дохио өгнө.  

Шошгийг торх, хайрцаг, авдар зэрэг сав баглаа боодлын материалууд дээр нааж хэрэглэнэ. Үүнтэй холбоотой заавар, журам нь зарим тохиолдолд өөрчлөгдөж байдаг.

Нийтлэгч багшийн мэдээлэл